
Төслийн тухай
Оюун санааг чадавхжуулж, ирээдүйг өөрчлөх нь—санхүүгийн боловсрол таныг дэлхий рүү хөтөлнө.
Манай платформ нь хувийн санхүү, банк, жижиг бизнесийн удирдлага, мөнгө угаахтай тэмцэх үйл ажиллагаа зэрэг чухал сэдвүүдийг хамарч, хувь хүмүүсийг чадавхжуулахад чиглэж байна. Ялангуяа алслагдсан нутгийн иргэд, бизнес эрхлэгчид болон санхүүгийн боловсрол дутмаг насанд хүрэгчдийг хамруулж, чадавхжуулахыг зорьж байна.
Бидний зорилго бол энэхүү вэб хуудсыг хэрэглжгчдийн мэдээлэлд тулгуурлан шийдвэр гаргах, санхүүгийн сайн сайхан байдлаа дээшлүүлэх, эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд шаардагдах ур чадвар, мэдлэгийг олгох явдал юм.
Энэхүү төсөл нь зүгээр нэг суралцах платформ биш—амьдралыг өөрчлөх боломж юм. Санхүүгийн боловсрол нь ядуурлын тойргийг таслан зогсоож, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахад нэн чухал. Иймд манай платформ одоогоор долоон хэл дээрх агуулгыг санал болгож, дэлхий дахинд өргөжин тэлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Энэхүү төсөл нь бидний мэргэжлийн ур чадвараас гадна, нийгэмд эерэг өөрчлөлт авчрах, илүү шударга бөгөөд оролцоотой ирээдүйг бий болгох чин хүсэл эрмэлзлээс бүтлээ. Бүх хүнд санхүүгийн боловсролыг хүртээх энэхүү аялалд нэгдэж, санхүүгийн боловсрол хэнд ч нээлттэй орчин үеийн дэлхий рүү хамтдаа алхъя!

Бидний тухай
Энэхүү санаачилга нь Бостоны Их Сургуулийн Күэстром Бизнесийн Сургуулийн 2024–2025 оны Хамфригийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн Capstone төслийн нэг хэсэг юм. Дөрвөн тэтгэлэгт оролцогчийн хамтын ажиллагааны үр дүнд бий болсон уг төсөл нь нийгэмдээ үр өгөөжтэй хувь нэмэр оруулах чин хүсэл, эрмэлзлээс төрсөн. Бидний зорилго бол насанд хүрэгчдэд зориулан санхүүгийн ойлголтуудыг энгийн, ойлгомжтой хэлээр хүргэх боловсролын платформыг бий болгож, төвөгтэй мэргэжлийн хэллэг, нэр томъёог хялбаршуулан тайлбарлах явдал юм.
Манай баг

Alexis Cordova Araujo
Ecuador
Financial Markets, Financial Inclusion

Manizha Tojidinova
Tajikistan
Banking, Trade Finance


Amen Eklou-Takpani
Togo
Finance, Projects, Business
Ochgerel Lkhagva
Mongolia
AML, Financial Inclusion
This project is supported by:


