top of page

Монгол хэл

Хюбэрт Хамфри хөтөлбөрийн дөрвөн оюутаны санаачилагаар насанд хүрэгчдэд санхүүгийн үндсэн ойлголтуудыг тодорхой, энгийн хэлбэрээр суралцах боломжийг бүрдүүлсэн вэб хуудсыг хөгжүүлж байна. Бид дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүн, хуулийн этгээд болон банк, санхүүгийн үйлчилгээ дутмаг авч буй хүн бүрийг чадавхжуулж, санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, тогтвортой өсөлтийг хангахад зориулсан агуулгыг долоон хэл дээр санал болгож байна.

Бид энэхүү вэбсайтаа Англи, Испани, Орос, Франц, Монгол, Эвэ болон Тажик хэл дээр хөгжүүлж байна.

Комик ном

Санхүү, банк, бизнесийн удирдлагын талаархи мэдлэгийг хөгжилтэй, сонирхолтой түүхүүдээр дамжуулан сураарай!

Нэр томъёоны булан

Санхүүгийн боловсролыг илүү ойлгомжтой, хүртээмжтэй болгохын тулд нэр томъёог ойлголтын дөрвөн түвшинд ангилсан. Энэ нь хэрэглэгчид өөрсдийн мэдлэг, туршлагад үндэслэн тохирсон түвшний мэдээллийг сонгож, санхүүгийн ойлголтуудыг шат дараатайгаар ойлгоход тусална.

  • 0-р түвшин (Үндсэн): Хүн бүр мэдэх шаардлагатай, өдөр тутамд ашиглагддаг энгийн нэр томъёонууд.

  • 1-р түвшин (Дунд шат): Санхүүгийн боловсролд хөл тавьж буй хүмүүст зориулсан, илүү нарийн ойлголтууд.

  • 2-р түвшин (Дэвшилтэт): Санхүүгийн мэргэжлийн орчинд хэрэглэгддэг техникийн болон тусгай нэр томъёо.

  • 3-р түвшин (Мэргэжилтэн): Санхүүгийн зохицуулалт, мөнгө угаахтай тэмцэх (AML), дагаж мөрдөх тогтолцоо, финтек болон дижитал санхүүгийн салбарт хамаарах нарийн мэргэжлийн нэр томъёо.

Money Illustrative

Түвшин 0
Ихэнх хүний мэдэх шаардлагатай суурь нэр томьёонууд.

Санхүү

Өдөр тутмын санхүүгийн нэр томьёо

Хадгаламж (Savings)
Орлогоосоо тодорхой хэсгийг ирээдүйд зориулан хадгалах явдал. Хадгаламж нь гэнэтийн зардал гарсан үед санхүүгийн аюулгүй байдлыг хангаж, урт хугацааны зорилгод хүрэхэд тусална.

Орлого (Income)
Хүн эсвэл байгууллага ажлын хөлс, хөрөнгө оруулалт, бараа бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээ борлуулснаар олж буй мөнгө.

 

Зардал (Expense)
Хүнсний бүтээгдэхүүн, унаа эсвэл түрээс зэрэг бараа, үйлчилгээ худалдан авахад зарцуулж буй бүх төрлийн мөнгө.

 

Төсөв (Budget)
Орлого, зарлагаа зохицуулан мөнгөө үр ашигтай зарцуулж, илүү зардлаас сэргийлэх төлөвлөгөө.

 

Өр (Debt)
Зээлсэн мөнгө бөгөөд эргэн төлөх үүрэгтэй, заримдаа хүүтэй байдаг. Банкинд өртэй байх, зээлийн карт ашиглах, эсвэл найзаас мөнгө зээлэх гэх мэт хэлбэртэй байж болно.

 

Бэлэн мөнгө (Cash)
Дангаараа шууд худалдан авалт хийх боломжтой цаасан болон зоосон хэлбэрийн мөнгө.

Зээлийн карт (Credit Card)
Банкинд өртэй хэлбэрээр хэрэглэж болох, ирээдүйд эргүүлэн төлөх үүрэгтэй төлбөрийн хэрэгсэл.

Дебит карт (Debit Card)
Банкны дансанд холбогдсон карт бөгөөд дансан дахь мөнгөний хэмжээнээс хэтрэхгүйгээр зарцуулалт хийх боломжтой.

Яаралтай сан (Emergency Fund)
Гэнэтийн буюу төлөвлөөгүй зардал гарахад зориулагдсан тусгай хадгаламж.

Санхүүгийн зорилго (Financial Goal)
Тодорхой мөнгө цуглуулж, машин эсвэл аялалд гарах зэрэг санхүүгийн зорилгодоо хүрэх зорилт.

Цэвэр цалин (Net Salary)
Татвар болон бусад суутгал хийсний дараа хүний гар дээр үлдэх орлогын хэмжээ.

Санхүүгийн боловсрол (Financial Literacy)
Мөнгө, орлого зарлагаа зөв зохицуулж, мэдээлэлтэй шийдвэр гаргах чадвар, мэдлэг.

Банк

Өдөр тутмын банкны харилцагчтай холбоотой нэр томьёо

Хадгаламжийн данс (Savings Account)
Ирээдүйд зориулан мөнгө хадгалдаг данс. Дансандаа мөнгөө байршуулсан тохиолдолд банк таны мөнгөнд бага зэргийн хүү төлдөг.

Төлбөрийн данс (Checking Account)
Өдөр тутмын төлбөр, худалдан авалт зэрэгт ашигладаг данс. Ихэнх тохиолдолд энэ төрлийн данс нь хүү хуримтлуулдаггүй.

Хадгаламж оруулах (Deposit)
Банкны дансандаа мөнгө байршуулж, аюулгүй хадгалуулах, дараа нь ашиглах зорилгоор хийдэг үйлдэл.

Банк (Bank)
Мөнгө хадгалж, хадгаламжийн болон төлбөрийн данс санал болгож, зээл, мөнгөө авах зэрэг санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага.

АТМ (Automated Teller Machine)
Банкны салбар дээр очих шаардлагагүйгээр бэлэн мөнгө авах, дансны үлдэгдлээ шалгах зэрэг банкны гүйлгээ хийх боломжтой төхөөрөмж.

Картаа алдсан (Lost Card)
Дебит эсвэл кредит картаа гээх, эсвэл хулгайд алдсан үед нэн даруй банктай холбоо барьж, зөвшөөрөлгүй хэрэглээнээс хамгаалах арга хэмжээ авах шаардлагатай.

Мөнгөө авах (Withdraw)
Ихэвчлэн АТМ, банкны ажилтан эсвэл онлайн банкны үйлчилгээг ашиглан банкны данснаасаа бэлэн мөнгө гаргах үйлдэл.

British Pound Coins

Түвшин 1
Санхүүгийн боловсролын талаарх тодорхой мэдлэгтэй байхыг шаардах илүү нарийн ойлголтууд.

Санхүү

Өдөр тутмын санхүүгийн нэр томьёо

Хүү (Interest)
Зээл авахад төлдөг эсвэл мөнгө хадгалсан үед олгодог төлбөр. Зээл авсан хүн банк болон зээлийн байгууллагад хүү төлдөг бол, хадгаламж эзэмшигч нь банкинд хадгалуулсан мөнгөндөө хүү авна.

Хөрөнгө оруулалт (Investment)
Урт хугацаанд үнэ цэн нь өснө гэж тооцсон хувьцаа, үл хөдлөх хөрөнгө эсвэл бизнес гэх мэт зүйлд мөнгө байршуулж өсгөх үйл явц.

 

Эрсдэл (Risk)
Хөрөнгө оруулсан мөнгөө бүхэлд нь эсвэл хэсэгчлэн алдах магадлал. Илүү өндөр өгөөж нь ихэвчлэн өндөр эрсдэл дагуулдаг.

 

Инфляци (Inflation)
Үнийн ерөнхий өсөлт, мөнгний худалдан авах чадвар буурдаг үзэгдэл.

 

Үнэгүйдэл (Depreciation)
Цаг хугацааны явцад үнэ цэн нь буурах; жишээлбэл, машин ашиглалтын явцад элэгдэж, үнэ цэнээ алдах.

 

Хөрөнгө (Assets)
Байшин, машин, хувьцаа зэрэг үнэ цэнтэй, ашиглаж эсвэл худалдан борлуулах боломжтой зүйлс.

 

Өр төлбөр (Liabilities)
Ирээдүйд төлөх ёстой өр зээл, төлбөрийн үлдэгдэл зэрэг үүрэг хариуцлага.

 

Цэвэр хөрөнгө (Net Worth)
Хүн юу эзэмшиж байгаагийн (хөрөнгө) болон юунд өртэй байгаа (өр төлбөр)-ийн ялгавар. Хувь хүний баялгийн түвшинг илэрхийлнэ.

 

Мөнгөний урсгал (Cash Flow)
Хувь хүн эсвэл байгууллагын санхүү рүү орж гарах мөнгөний хөдөлгөөн. Эерэг мөнгөний урсгал нь орлого зарлагаасаа давсан гэсэн үг.

 

Хөрвөх чадвар (Liquidity)
Хөрөнгийг үнэ цэнийг нь алдалгүйгээр түргэн шуурхай бэлэн мөнгө болгох боломж. Бэлэн мөнгө хамгийн өндөр хөрвөх чадвартай.

 

Өрийн ачаалал (Debt Load)
Хувь хүний өрийг түүний орлоготой харьцуулсан харьцаа. Хэт их өр нь санхүүгийн эрсдэл дагуулж болно.

 

Даатгал (Insurance)
Даатгалын хураамж (premium) төлж, осол эсвэл эд хөрөнгийн гэмтэл зэрэг эрсдэлээс санхүүгийн хамгаалалт авах гэрээ.

 

Даатгалын хураамж (Premium)
Даатгалын үйлчилгээ авахын тулд төлдөг төлбөр. Эрсдэлээс хамгаалах үнийн дүн.

Татвар (Tax)
Засгийн газрын олон нийтийн үйлчилгээг санхүүжүүлэхийн тулд хувь хүн, аж ахуйн нэгжээс авдаг мөнгө.

 

Татаас (Subsidy)
Засгийн газраас хувь хүн эсвэл тодорхой салбарыг дэмжих зорилгоор олгодог санхүүгийн тусламж.

 

Тогтмол зардал (Fixed Cost)
Сар бүр тогтмол төлөгдөж, өөрчлөгддөггүй зардал; жишээлбэл, түрээс.

 

Хувьсамтгай зардал (Variable Cost)
Хэрэглээнээс шалтгаалан өсөж, буурч өөрчлөгддөг зардал; жишээлбэл, тог цахилгаан, шатахуун.

 

Зардлаа нөхөх цэг (Break-even Point)
Бизнесийн борлуулалт нь нийт зардлаа нөхөөд ашиг, алдагдалгүй болох түвшин.

 

Тэтгэврийн төлөвлөгөө (Retirement Plan)
Хүн ажиллахгүй болсныхоо дараа амьжиргааны эх үүсвэр болох зорилгоор урьдчилан хуримтлуулдаг хадгаламж.

 

Татварын дарамт (Tax Burden)
Татвар хувь хүний орлого, бизнесийн ашигт хэрхэн нөлөөлж буйг илтгэнэ.

 

Анхан шатны нягтлан бодох бүртгэл (Basic Accounting)
Мөнгөний урсгалыг тодорхой болгох, зөв шийдвэр гаргахад шаардлагатай орлого, зарлагыг бүртгэх үйл явц.

Жижиг дунд бизнес

Өдөр тутмын менежменттэй холбоотой нэр томьёо

ЖДҮ (Жижиг, дунд үйлдвэр) (SME)
Ажилтны тоо, орлогын хэмжээ хязгаарлагдмал, том корпорациас жижиг хэмжээтэй бизнесүүд. ЖДҮ нь эдийн засгийг өсгөж, ажлын байрыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулдаг.

Бизнес эрхлэлт (Entrepreneurship)
Зах зээлийн боломжийг ашиглах эсвэл тодорхой асуудлыг шийдвэрлэх зорилгоор бизнес эхлүүлэн удирдах үйл явц.

 

Зорилтот зах зээл (Target Market)
Бизнесийн бүтээгдэхүүн, үйлчилгээг авахыг зорьж буй, хэрэгцээ болон сонирхлоор нь тодорхойлсон тодорхой бүлэг хэрэглэгчид.

 

Үйл ажиллагааны зардал (Operational Costs)
Бизнесийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах зардал; жишээлбэл, цалин, түрээс, цахилгаан, ус зэрэг.

 

Брэнд байршуулалт (Brand Positioning)
Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ өрсөлдөгчдөөсөө ялгаж, хэрэглэгчийн сэтгэлд тодорхой үнэ цэн, дүр төрх бий болгох арга барил.

 

Үнэлэмжийн санал (Value Proposition)
Яагаад хэрэглэгч таны бүтээгдэхүүн, үйлчилгээг өрсөлдөгчдөөс илүү сонгох ёстойг тодорхой илэрхийлсэн тайлбар.

Банк

Өдөр тутмын банкны харилцагчтай холбоотой нэр томьёо

Зээл (Loans)
Банк эсвэл санхүүгийн байгууллагаас тодорхой хугацаанд, хүүтэйгээр эргэн төлөх нөхцөлтэйгээр авсан мөнгө.

Луйвар (Scam)
Хүмүүсийг мэхлэн хуурч, ихэвчлэн мөнгө болон хувийн санхүүгийн мэдээллийг нь авах зорилготой хууль бус арга заль.

 

Картын ПИН код (PIN Code of Card)
АТМ эсвэл төлбөрийн цэг дээр гүйлгээ хийхийг баталгаажуулахад ашигладаг хувийн нууц код.

 

CVV/CVC (Card Verification Value/Card Verification Code)
Дебит эсвэл кредит картын арын хэсэгт байрлах гурван оронтой аюулгүй байдлын код. Тухайлбал, онлайн худалдан авалт хийх үед жинхэнэ карт эзэмшигч гүйлгээ хийж буйг шалгах зориулалттай.

Variety of Coins

Түвшин 2
Мэргэжлийн санхүүгийн орчинд өргөн хэрэглэгддэг техникийн болон нарийн мэргэжлийн нэр томьёонууд.

Санхүү

Өдөр тутмын санхүүгийн нэр томьёо

Нийлмэл хүү (Compound Interest)
Эхлэлийн мөнгөн дүнд болон өмнө нь хуримтлагдсан хүүд дахин хүү бодогдох явц. Өөрөөр хэлбэл, “хүүний хүүд” хүү бодогдохтой адил.

Энгийн хүү (Simple Interest)
Зөвхөн үндсэн дүн дээр хүү бодогдох бөгөөд өмнө нь хуримтлагдсан хүүг нэмж тооцдоггүй.

 

Өрөө төлж чадалгүй болох (Default)
Зээлсэн мөнгийг гэрээнд заасан хугацаанд буцааж төлөөгүй нөхцөл, санхүүгийн нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлэх эсвэл торгуульд хүргэж болзошгүй.

 

Зардлаа нөхөх цэг (Break-even Point)
Бизнесийн борлуулалтаар бүх зардлаа нөхөөд, ашиг болон алдагдалгүй тэнцэх түвшин.

 

Хөрөнгө оруулалтын багц (Investment Portfolio)
Эрсдэлийг тархаах зорилгоор төрөл бүрийн хөрөнгө оруулалтуудыг нэгтгэсэн багц.

 

Төрөлжүүлэлт (Diversification)
Эрсдэлийг бууруулахын тулд янз бүрийн төрлийн хөрөнгө эсвэл салбарт мөнгөө хувиарлах стратеги.

 

Өгөөж (Return)
Хөрөнгө оруулалтаас олсон ашиг. Жишээлбэл, 100 төгрөгийг хөрөнгө оруулж, 110 төгрөг болгож авсан бол таны өгөөж 10 төгрөг байна.

 

Аудит (Audit)
Санхүүгийн баримт бичиг, тайланг нягталж, үнэн зөв байдлыг шалган, хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг баталгаажуулах үйл явц.

Жижиг, дунд бизнес

Өдөр тутмын менежменттэй холбоотой нэр томьёо

Эхлэлийн хөрөнгө (Seed Capital)
Бизнес эхлүүлэхэд шаардагдах анхны санхүүжилт, тоног төхөөрөмж, тусгай зөвшөөрөл болон хууль эрх зүйн ажиллагааны зардлыг покно.

 

Бизнес төлөвлөгөө (Business Plan)
Компани нь ямар зорилго тавьж, ямар стратеги хэрэгжүүлж, ямар бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгох, үйл ажиллагаагаа хэрхэн явуулах, мөн түүнчлэн санхүүгийн урьдчилсан төлөвийг нарийвчлан тодорхойлсон бичиг баримт.

 

Нийлүүлэлтийн сүлжээ (Supplier Chain)
Бизнесийн үйл ажиллагаанд шаардагдах бараа, үйлчилгээ нийлүүлдэг компаниуд, хувь хүмүүсийн сүлжээ.

 

Зардлаа нөхөх шинжилгээ (Break-even Analysis)
Бизнесийн орлого нийт зардлыг нөхөх цэгийг тодорхойлж, ашиг ч үгүй, алдагдал ч үгүй байх нөхцөлийг тооцоолох санхүүгийн аргачлал.

 

Мөнгөний урсгалын удирдлага (Cash Flow Management)
Бизнесийн мөнгө орж гарах үйл явцыг хянаж, шинжлэх, оновчтой болгох үйл явц. Зөв удирдахгүй бол мөнгөний эргэлт доголдож, өр төлбөрийн асуудал үүсдэг.

 

Бараа материалын удирдлага (Inventory Management)
Бизнесийн бараа материалын нөөц, захиалга, хадгалалт, зарцуулалтыг зохицуулж, үйлчлүүлэгчдийн эрэлтэд нийцсэн, илүүдэл нөөцгүй байхыг хангах үйл явц.

 

Ажлын капитал (Working Capital)
Бизнесийн өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй явуулахад шаардагдах хөрөнгө; өөрөөр хэлбэл, орлого, зарлагын хоорондын тогтвортой байдлыг хангах мөнгө.

 

Борлуулалтын прогноз (Sales Forecasting)
Өмнөх борлуулалтын мэдээ, зах зээлийн чиг хандлага болон бусад үзүүлэлтэд үндэслэн ирээдүйн борлуулалтыг урьдчилан таамаглаж, шийдвэр гаргахад ашиглах аргачлал.

 

Lean стартап (Lean Startup)
Бүтээгдэхүүн, үйлчилгээг богино хугацаанд бүтээж, зах зээлд туршиж, хэрэглэгчийн санал хүсэлтэд үндэслэн сайжруулдаг бизнесийн арга барил.

 

Татварын хэрэгжилт (Tax Compliance)
Татварын хууль тогтоомжийг мөрдөж, тайлангаа тогтмол гаргаж, НӨАТ, орлогын татвар, цалингийн татвар зэргийг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлэх үйл явц.

 

Хувийн хөрөнгө оруулагч (Angel Investor)
Жижиг бизнес эсвэл стартапуудад мөнгө оруулж, оронд нь эзэмших хувьцаа эсвэл хөрвөх өрийн бичиг авдаг хувь хүн.

 

Олон нийтийн санхүүжилт (Crowdfunding)
Онлайн платформ ашиглан олон хүнээс бага багаар мөнгө цуглуулж, төсөл эсвэл бизнесийг санхүүжүүлэх арга.

 

Бизнесийн загвар өөрчлөх (Pivoting)
Зах зээлээс авсан санал хүсэлт, эрэлтийн өөрчлөлтийн дагуу бизнесийн загвар эсвэл бүтээгдэхүүний санал болгож буй төрлийг өөрчлөх.

 

Гарах стратеги (Exit Strategy)
Бизнесийн эздээс эсвэл хөрөнгө оруулагчаас компаниас хэрхэн гарах тухай төлөвлөгөө; жишээ нь, компанийн эзэмшлээ зарах, нэгдэх, эсвэл олон нийтэд нээлттэй хувьцаа гаргах.

Банк

Өдөр тутмын банкны харилцагчтай холбоотой нэр томьёо

Хадгаламжийн гэрчилгээ (Certificate of Deposit, CD)
Тодорхой хугацаанд мөнгөө хөдөлгөөнгүй хадгалсныхаа төлөө банкаас өндөр хүү хүртдэг хадгаламжийн төрөл.

 

Тогтмол орлого (Fixed Income)
Байнга ижил хэмжээний ашиг олгодог зарим бонд зэрэг хөрөнгө оруулалтыг хэлнэ.

 

Бонд (Bond)
Компани, эсвэл засгийн газарт мөнгө зээлж, тодорхой хугацааны дараа хүүтэй нь хамт буцаан авах нөхцөлтэй үнэт цаас.

 

Хувьцаа (Stock / Share)
Компаниас гаргасан өмчлөх эрхийн нэгж; компани ашигтай ажиллавал хувьцааны үнэ өсөх эсвэл ноогдол ашиг хүртэх боломжтой.

 

Ноогдол ашиг (Dividend)
Компани ашгаа хувьцаа эзэмшигчдэдээ хувиарлан олгодог төлбөр.

 

Хамтын сан (Mutual Fund)
Олон хүний мөнгийг нэгтгэн, хувьцаа, бонд зэрэг төрөл бүрийн хөрөнгө оруулалтад тараан байршуулдаг санхүүгийн хэрэгсэл.

 

Гадаад валютын зах (Forex Market)
Нэг валютыг нөгөөд солилцдог зах зээл; жишээлбэл, ам.долларыг еврогоор солих.

 

Хүүний түвшний ялгаа (Interest Rate Spread)
Банк зээлдэгчид зээл олгохдоо тогтоосон хүү болон хадгаламж эзэмшигчдэд төлж буй хүүгийн зөрүү.

 

Зээлийн оноо (Credit Score)
Тухайн хүний санхүүгээ хэрхэн удирдаж ирсэн түүхийг тоон утгаар илэрхийлсэн үзүүлэлт. Зээл олгох байгууллагууд энэ үнэлгээг харгалзан үздэг.

 

Барьцаа хөрөнгө (Collateral)
Зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд барьцаанд тавьсан машин, байшин зэрэг үнэ цэнтэй эд зүйлсийг зээлдүүлэгч авах нөхцөлтэй баталгаа.

 

Андеррайтинг (Underwriting)
Банк эсвэл даатгалын байгууллага зээл эсвэл даатгал олгох эсэхээ тухайн хүний санхүүгийн байдлыг үнэлж шийдвэрлэх үйл явц.

 

Давхар даатгал (Reinsurance)
Даатгалын компаниуд өөрсдийн хариуцах эрсдэлийг бусад даатгагчдад дахин давхар даатгах хэлбэрээр хамгаалалт бий болгох үйл явц.

 

Хөрвөх чадварын харьцаа (Liquidity Ratio)
Тухайн компани ойрын хугацаанд төлөх өр төлбөрөө барагдуулах хэмжээний бэлэн мөнгө болон хурдан зарах боломжтой хөрөнгөтэй эсэхийг тодорхойлох үзүүлэлт.

 

Хедж сан (Hedge Fund)
Их хэмжээний хөрөнгөтэй хүмүүсийн мөнгийг нэгтгэн өндөр өгөөж хайх, заримдаа өндөр эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийдэг сан.

 

Картын чип (Chip of Card)
Дебит эсвэл кредит картын дотор суулгасан бичил чип нь гүйлгээний мэдээллийг шифрлэн дамжуулж, луйвараас хамгаалахад тусална.

 

Картын нууц үг (Password of Card)
Онлайн болон утасны банкны гүйлгээнд эзэмшигчийн эрхийг баталгаажуулахад ашигладаг аюулгүй байдлын функц.

 

Дампуурал (Bankruptcy)
Хувь хүн эсвэл байгууллага өр төлбөрөө төлөх боломжгүй болсон тул хууль тогтоомжийн дагуу дампуурлаа зарлаж, шүүхийн хяналтан дор үлдсэн хөрөнгөө тараан төлөх эсвэл төлбөрийн шинэчилсэн төлөвлөгөө хэрэгжүүлэх үйл явц.

Paying with Credit Card

Түвшин 3
Санхүүгийн зохицуулалт, мөнгө угаахын эсрэг (AML), хууль тогтоомжийн хэрэгжилт (compliance), финтек болон цахим санхүүтэй холбоотой дээд түвшний нэр томьёонууд.

Мөнгө угаахтай тэмцэхтэй холбоотой нэр томъёо

Өдөр тутмын санхүүгийн харилцагчтай холбоотой нэр томьёо

Мөнгө угаах (Money Laundering)
Хууль бус эх үүсвэртэй мөнгийг хууль ёсны замаар олсон мэт харагдуулах зорилготой үйл явц.

Сэжигтэй үйл ажиллагааны тайлан (Suspicious Activity Report, SAR)
Банк эсвэл бизнесийн байгууллага нь энгийн биш, эсвэл ер бусын мөнгөн гүйлгээг илрүүлсэн тохиолдолд эрх бүхий байгууллагад илгээх тайлан.

 

Харилцагчийг таньж мэдэх (Know Your Customer, KYC)
Компани, байгууллагууд хууль бус үйл ажиллагаатай холбоогүй үйлчлүүлэгчтэй байх зорилгоор тэдний бодит мэдээллийг шалгах үйл явц.

Жинхэнэ өмчлөгч (Beneficial Owner)
Бизнес эсвэл дансны жинхэнэ өмчлөгч, удирддаг хүн; нэр нь бичиг баримт дээр тусгагдаагүй ч гэсэн бодит эзэмшигч байж болно.

 

Халхавч компани (Shell Company)
Баримт бичигт бичигдсэн ч бодит үйл ажиллагаагүй, орлого олдоггүй компани. Ихэвчлэн мөнгө далдлах, татвараас зайлсхийх зорилгоор ашиглагддаг.

Улс төрийн нөлөө бүхий этгээд (Politically Exposed Person, PEP)
Төрийн өндөр албан тушаал эрхэлдэг, ихээхэн нөлөөтэй хүн; авлига, хээл хахуулийн эрсдэл өндөр байж болзошгүй гэж үздэг.

 

Хориг арга хэмжээний жагсаалт (Sanctions List)
Хууль бус үйл ажиллагаа эсвэл аюулгүй байдлын эрсдэлтэй гэж үзсэн хувь хүн, байгууллагуудыг бизнес эрхлэхээс хориглосон жагсаалт.

 

Үйлчлүүлэгчийн нарийвчилсан шалгалт (Customer Due Diligence, CDD)
Үйлчлүүлэгчийг мөнгө угаах зэрэг хууль бус үйл ажиллагаанд холбогдолгүйг баталгаажуулах зорилгоор тэдний мэдээлэл, үйл ажиллагааг шалгах үйл явц.

 

Гүйлгээний мониторинг (Transaction Monitoring)
Банкууд харилцагчийн гүйлгээг хянаж, хууль бус эсвэл ер бусын үйлдлүүдийг илрүүлэхийг зорьдог систем.

 

Мөнгө угаахын эсрэг хэрэгжилтийн хөтөлбөр (Anti-Money Laundering Compliance Program)
Мөнгө угаахтай холбоотой эрсдэлийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор байгууллагын мөрдөх дүрэм, үйл ажиллагааны арга хэмжээний багц.

Финтек

Санхүүгийн технологийн үйлчилгээний өдөр тутмын нэр томьёо

Финтек (Fintech)
"Санхүү" (finance) болон "технологи" (technology) гэсэн үгсийн нийлбэр. Технологийн дэвшлийг ашиглан уламжлалт санхүүгийн үйлчилгээг илүү хурдан, хямд, хүртээмжтэй болгох зорилготой компаниудыг хэлнэ.

 

Цахим түрийвч (Digital Wallet)
Бэлэн мөнгө, карт хэрэглэлгүйгээр төлбөр хийх боломжтой гар утасны апп эсвэл онлайн үйлчилгээ. Жишээлбэл, Apple Pay, Google Wallet гэх мэт.

 

Блокчейн (Blockchain)
Төвлөрсөн бус, олон тооны компьютерт зэрэг хадгалагддаг цахим бүртгэлийн систем. Гүйлгээг аюулгүй, ил тод болгох бөгөөд завсрын зуучлагчгүйгээр бичиж баталгаажуулах боломжтой. Криптовалютын салбарт өргөн хэрэглэгддэг.

 

Криптовалют (Cryptocurrency)
Аюулгүй байдлыг хангахын тулд шифрлэлтийг ашигладаг, төв банкнаас хараат бус дижитал мөнгө. Биткойн, Эфириум зэрэг нь түгээмэл жишээнүүд.

 

Хүнээс хүнд зээл (Peer-to-Peer Lending, P2P Lending)
Онлайн платформ ашиглан хувь хүмүүс бие биедээ шууд зээл олгох арга, уламжлалт банк шиг байгууллагыг дамждаггүй.

Робо-зөвлөх (Robo-Advisor)
Санхүүгийн зөвлөгөө өгөх, хөрөнгө оруулалтын багц удирдах автоматжуулсан платформ. Алгоритм ашиглан хөрөнгө оруулалтыг төрөлжүүлж, хамгийн бага хүний оролцоотойгоор удирддаг.

Нээлттэй банк (Open Banking)
Банкнууд хэрэглэгчийн өгөгдлийг гуравдагч талын компаниудтай API-ээр дамжуулан хуваалцдаг систем. Ингэснээр хэрэглэгч нэг платформ дээрээс олон санхүүгийн үйлчилгээ авах боломжтой.

Олон нийтийн санхүүжилт (Crowdfunding)
Ихэвчлэн интернэтээр дамжуулан олон хүний бага хэмжээний хөрөнгийг нэгтгэн төсөл, бизнесийг санхүүжүүлэх арга.

Необанк (Neobank)
Зөвхөн цахимаар үйл ажиллагаа явуулдаг, салбаргүй банкны төрөл. Төлбөрийн данс, зээл зэрэг үйлчилгээг зөвхөн интернэтээр санал болгодог.

Ухаалаг гэрээ (Smart Contract)
Блокчейн дээр код хэлбэрээр бичигдсэн, тодорхой дүрэм, нөхцөлүүдийг автомат хэрэгжүүлдэг гэрээ. Урьдчилан тогтоосон нөхцөлийн дагуу үйлдлүүдийг завсрын зуучлагчгүйгээр хэрэгжүүлнэ.

Санхүүгийн мэдээлэл болон аюулгүй байдлын зөвлөмж

  • ПИН кодоо бүү хуваалц
    Картынхаа ПИН кодыг нууцалж, бусдад олж харах газар тэмдэглэж үлдээхгүй байх хэрэгтэй.

  • CVV/CVC-г бүү хэл
    Картын ар талд байрлах 3 оронтой дугаарыг ялангуяа онлайн болон утсаар огт дамжуулах ёсгүй.

  • Утас, имэйлээр ирэх залилангаас сэргийл
    Банк тань хэзээ ч таны ПИН код, OTP (нэг удаагийн нууц код) эсвэл дансны мэдээллийг утас, имэйл эсвэл мессежээр нэхдэггүй.

  • АТМ-ыг шалгаж үз
    Карт уншигч хэсэгт хэвийн бус төхөөрөмж, сул холбогдсон эд анги байгааг шалгаж, мэдээлэл хуулдаг (skimming) залилангаас сэргийл.

  • Онлайн банкны нууц үгийг баталгаатай сонго
    “123456” эсвэл төрсөн он сар өдөр гэх мэт таамаглахад амархан нууц үг хэрэглэж болохгүй.

  • Гүйлгээний мэдэгдлийг идэвхжүүл
    SMS эсвэл имэйлээр нэхэмжлэх мэдэгдлээ идэвхжүүлж, банкны гүйлгээгээ бодит цаг хугацаанд хянаарай.

  • Онлайнаар худалдан авалт хийхдээ анхаар
    Зөвхөн “https://” болон цоожны тэмдэг бүхий аюулгүй вэбсайтад картын мэдээллээ оруулж байх.

  • Банкны картаа бусдад бүү зээлдүүл
    Таны карт ашигласан гүйлгээнд та өөрөө хариуцлага хүлээх болно.

  • Банкны хуулга, баримтыг устга
    Санхүүгийн бичиг баримтаа шууд хаялгүйгээр заавал устгаж, иргэний бичиг баримттай холбоотой хулгайгаас сэргийл.

  • Картаа алдсан, хулгайд алдсан бол шууд мэдэгд
    Карт тань алдагдсаныг мэдсэн даруйдаа банкинд мэдэгдэж, картын буруутай хэрэглээнээс сэргийлээрэй.

2025
Boston University - Questrom School of Business
595 Commonwealth Ave, Boston, MA 02215
bottom of page